Энэтхэгийн “The Times of India” сонины өчигдрийн дугаарт Энэтхэгийн өмнөд нутгийн Чиннай
хотын цагдаа нар гурван ямааг баривчилсан тухай мэдээлэл гарчээ.
Тэрээр хоёрхон хоногийн өмнө худалдаж авсан цагдаагийн “Honda Ascot Innova” машинд 12 ямаа асаж, үүний улмаас машин олон газар зурагдсан, цонхнууд хагарсан, шил арчигч нь эвдэрсэн учир ямааг баривчлах гэсэн боловч гурваас бусдыг барьж чадалгүй алджээ.
Баригдсан ямаануудыг саатуулж, хөөрхий ямааны эзэн Мари Арогинатаныг тэжээвэр амьтанаа зохих ёсоор хараагүй хэмээн буруутгаад байгаа гэнэ.
Ж.ЦАЦРАЛ