5-р сарын 24-ний өдөр дэлхийн хамгийн өндөр настай буюу 50 настай Андреас хэмээх хүрэн баавгай Грекэд торон дотроо амьсгал хураан нас баржээ.
Харамсалтай нь Байгаль орчиныг хамгаалах “Арктурос” нийгэмлэгийн ажилтнууд өчигдөр мэдэгдсэн байна. Баавгайн үхлийн шалтгааныг насны доройтол хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа аж.
Хүрэн баавгай нь байгальдаа дээд тал нь 35-37 насалдаг бол Андресс баавгай хүний эрхшээлд 1993 оноос хойш хоригдсон ч хамгийн урт насласан баавгайгаар тодроод байна.
Б.ЦАЦАА
ЭХ СУРВАЛЖ: WWW.MISS.MN