15 настай Парис Жексон амиа хорлох гэж оролдсоны дараа эмээ Катрин, нагац эгч Ла Тойя нар нь хажуудаа авчээ.
Майкл Жексонтой нас барах хүртэл нь зузаан нөхөрлөж байсан Британийн продюссер Марк Лестерийг попын хаан гурван хүүхдийнхээ загалмайлсан эцгээр сонгож байсан билээ. Майкл ч Лестерийн дөрвөн хүүхдийг адислан загалмайлж байсан юм.
Марк Лестер Британийн нэгэн сонинд ярилцлага өгөхдөө “Би Жексоны гурван хүүхдийн биологийн эцэг байж магадгүй. 1996 онд Майкл надаас эцэг болоход минь туслаач гээд үрийн шингэнээ хандивлахыг гуйж байсан. Би ч хүссэнээр нь болгосон. Тэр бол бэлэг, нэр төрийн хэрэг байсан, мөнгө аваагүй. Майкл Жексон хүүхэдтэй болохыг тэсч ядан хүлээж байсан” хэмээн өгүүлжээ.
Үүнээс хоёр жилийн дараа буюу 1998 онд Принц, 1999 онд Парис, 2002 онд Принц Майкл II буюу Бланкет мэндэлсэн билээ. Марк Лестер найзынхаа хүүхдүүдийн эцэг гэдгээ батлахын тулд ДНХ-ийн шинжилгээ өгөх бодолтой байгаа аж. Энэ бүгдэд хямарсан Парис Жексон амиа хорлохыг завдсан хэмээн хэвлэлд бичиж байна.
Н.Мөнхжин
/Зууны мэдээ/