Өнгөрөгч лхагва гаригт Парис хотноо загвар зохион бүтээгч Жан Пол Гаултиер гэгч эрхэм Эми Уайнхаусын стиль имижийг харуулсан загварын шоу зохион байгууллаа. Тэрээр хэлэхдээ “Эми бол загварын гайхалтай мэдрэмжтэй, өөрийн гэсэн чиглэлийг гаргаж ирсэн. Тэр уламжлалт хэв загварыг орчин үетэй гайхалтай хослуулагч байлаа” гэжээ.
Харин дуучин бүсгүйн аав энэхүү загварын шоуг болох ёстой байсан гэж үзэж байгаа бөгөөд загвар зохион бүтээгч Жан Полыг буруу замаар мөнгө олж байна хэмээн буруутгажээ. Учир нь загварын үзүүлбэр дундуур тамхи гартаа барьсан, татсан хэлбэрээр нилээд олон загвар гаргасан бөгөөд энэ нь түүний дургүйг хүргэсэн байна. Тэрээр нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Жан Пол бол хулгайч, залилагч. Тэр миний охиныг муу хүн байсан мэтээр ойлгуулахыг оролдлоо. Хэдийгээр тэр миний охины дурсгалд зориулж энэ шоугаа хийсэн гэж ярьж байгаа ч мөнгө олохын тулд л энийг хийсэн. Тэр миний охиныг хүндэтгээгүй доромжилсон үзүүлбэрүүдийг гаргасан” хэмээжээ.
Н.Хувьзаяа www.secret.mn