Одоогоос 10 хүрэхгүй жилийн дараа буюу 2020 он гэхэд Японд хүүхдийнхээс илүүтэй настнуудад зориулсан живх гүйлгээтэй болно гэсэн судалгаа гарч. Хүн амын өсөлт нь буурсаар байгаа тус улсад 2060 он гэхэд хүн амын тоо нь 30 хувиар багасах гэнэ. Одоо тус улсын хүн амын тоо 128 сая байгаа бол 2048 онд 100 сая, 2060 он гэхэд бүр 86 сая болно гэсэн тооцоо байгаа. Тэр үед хүн амд хүүхэд залуусын эзлэх хувь бүр буурч, ердөө 7,91 сая болно гэсэн төсөөлөл байна. Өнгөрсөн онд Японы Засгийн газрын гаргасан мэдээгээр хүн амынх нь 40 хувь нь 65-аас дээш насны иргэд байна гэсэн тоо гарсан. Нэгэнт төрөлт нэмэгдэхгүй байгаа тул жил ирэх тусам ахмадуудын тоо өсч, хүүхдүүдээсээ давж гараад байгаа юм. Хүн амын энэ онцлогоос хамааран ахмад настнуудад зориулсан живхийг нялх хүүхдийнхээс ахиу үйлдвэрлэж байх шаардлагатай байгааг бизнесийн байгууллагууд аль хэдийнэ анзаарчээ. Тухайлбал “Daio” хэмээх компани үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг 80 хувиар өргөтгөж, жилдээ 81 сая живх хийхээр төлөвлөж байна.
/Үнэн.мн/