Нью-Йорк хотын даргад нэр дэвшигч Антони Вэйнэр эхнэрээсээ өөр эмэгтэйтэй харилцдаг байсан нь илэрчээ.
Нэрээ нууцалсан нэгэн эмэгтэй энэ талаар “The Dirty” сайтад мэдээлсэн байна.
Тэд өнгөрсөн жилээс эхлэн харилцдаг болсон бөгөөд ихэнхдээ онлайнаар холбогддог аж.
Онлайнаар харилцахдаа садар самуун үг хэрэглэх, зүй бус зургаар харилцдаг байсан нь илэрсэн байна.
А.Вэйнэрийн хувьд Ардчилсан намаа төлөөлөн Нью-Йорк хотын даргад нэр дэвшиж байгаа билээ. Тэрбээр энэ үйлдэлдээ гүн хүлцэл илэрхийлсэн юм.
Түүний хэлснээр твиттерээр залуу эмэгтэй рүү янз бүрийн зураг явуулж, элдвээр аашилдаг байжээ. Хэдийгээр эхнэрийнхээ араар тавьж ийм үйлдэл хийсэн ч А.Вэйнэрийн гэр бүлийн хүн түүний талд зогсч, хэвлэлийн хурал хийжээ.
А.Вэйнэр хэвлэлийн хурлын үеэр “Хэдийгээр ийм байдалд орсон ч ирэх арваннэгдүгээр сард болох сонгуульд сонгогчид маань надад итгэл хүлээлгэнэ гэж найдаж байгаа. Иймэрхүү тэнэг үйлдэл ард хоцорсон. Эхнэрээсээ гүнээ хүлцэл өчихийн ялдамд ихээр баярладгаа хэлье. Тэр үргэлж миний дэргэд байж туслаж дэмждэг” гэв.
Түүний эхнэр Хума Абедин “Би түүнд хайртай учраас уучлах болно. Бид хамтдаа олон зүйлийг давж, хэцүү бэрх цагт ч хамт байдаг. Бидний гэрлэлт, амьдрал цаашид ч хүчтэй байх болно” гэсэн юм.
Харин арваннэгдүгээр сард болох сонгуульд түүний эсрэг зогсох гурван өрсөлдөгч нь энэ завшааныг алдалгүй, өөр өөрийн зүгээс мэдэгдэл хийж байв.