Бүсгүйчүүд гоо сайхан, гадаад төрх, хувцаслалтандаа чамгүй хүч хөрөнгө мөнгө цаг хугацаа зарцуулдаг. Гэтэл тэдгээрийг нь эрчүүд анзаарахгүй бол хоосон хөдөлмөр болно. Доорхи зүйлсээ байнга эр хүний нүдэнд өртүүлж байх учиртай гэнэ.
-Шинэ гутал : Бүсгүй хүний алхаа гишгээ, зогсолт нь хэр зэрэг гутал өмссөнөөс болдог. Иймд гуталдаа ямагт анхаарал тавьж зөв сонгож байх хэрэгтэй.
-Хошин шогийн мэдрэмж : Эрчүүд хошин шогийн мэрэмжийг ихэд үнэлсээр ирсэн. Инээдгүй юмаа гэхэд ядахдаа инээмсэглэдэг байх хэрэгтэй.
-Шинэ сүрчиг : Тансаг үнэр бол эр хүнийг өөртөө татах хүчирхэг зэвсэг тул шинэ үнэртэн түрхсэнээ эрчүүдэд заавал мэдрүүлж бай.
-Гэрээ цэвэрлэсэн : Бүхэл өдөржин гэр орноо цэвэрлэж угааж арчаад тэр их хөдөлмөрөө нөхрөөрөө үнэлүүлэхгүй бол гомдолтой биз.
-Турж байгаагаа : Ямар дасгал яаж хийж байгаа нь гол биш харин ямар ч байсан турж гоолиг болж байгаагаа эрчүүдэд харуулах хэрэгтэй.
-Гадаад төрхөө дээшлүүлсэнээ : Хэний төлөө ингэж олон цагаар гоо сайханд орж үс зүс, хуруу хумсаа янзлуулсан билээ. Тэр их хөдөлмөрийг үнэлэх анзаарах ёстой хүмүүс нь заавал хараад таатай үг хэлэх учиртай.
-Романтик орчинг үүсгэж чадсанаа : Найз залуу, нөхөртөө зориулан унтлагын өрөөгөө лаагаар чимэглэж эротик орчин үүсгэж чадсан бол тэрийгээ үнэлүүлэх хэрэгтэй.
-Үсний засалтаа өөрчилсөнөө : Үсний засалтаа өөрчлөх нь эмэгтэй хүний хувьд том зориг том шийдвэр байдаг. Харин эрчүүд анзаарч магтахгүй тул хий дэмий хэрэг болно.
-Шинэ дотуур хувцасаа : Өөрийг нь гайхшруулж бас баярлуулах гэж өмссөн шинэ дотуур хувцасыг тань эр нөхөр эсвэл найз залуу тань заавал анзаарах ёстой.