“Тошиба мисс”-ээр шалгарч байсан загвар өмсөгч Г.Гантунгалаг өдгөө Ирландад сурч буй. Мисс бүсгүй бизнесийн удирдлагын чиглэлээр “Irish American University” их сургуульд суралцаж, магистрын зэрэг авахаар одсон билээ. Жил гаруйн хугацаанд эрдэм номын мөр хөөхөөр шийдсэн тэрбээр загварын тайзаа орхих бодолгүй байгаа аж. Урьд нь тус улсын “Compton” загварын агентлагт гэрээгээр ажиллаж байсан ч энэ удаа огт өөр сонголт хийхээр шийджээ. Олон улсын загварын агентлагуудтай хамтарч ажилладаг томоохон компанид орох хүсэлтээ илгээсэн Г.Гантунгалаг нааштай хариу сонсоод бөөн баяр яваа аж. Тиймээс ойрын хугацаанд загварын шоунд оролцох, сурталчилгааны зураг авалт хийлгэх зэрэг маш олон ажил хийхээр төлөвлөсөн байна. Тэрбээр эх орондоо ирээд “Glamour Divine” компанийнхаа хүрээнд “Miss Global Beauty Queen Mongolia” тэмцээнээ дахин зохион байгуулах гэнэ.
Р.ЕСҮЙ