Эмэгтэй хятад моделийн хувьд тэр маш олон рекордуудыг эвдсэн. Жишээ нь: Тэр Estee Lauder –тай гэрээ хийсэн анхны хятад модел, Victoria’s secret шоуны анхдагч ази эмэгтэй. Numero’s сэтгүүлийн анхны хятад хувилбар гаргах үед түүний өгсөн ярилцлагыг хүргэе.
Numero: Та одоо Model.com сайтын жагсаалтын 11р байранд орсон байна. Одоогоор энэ нь таныг дэлхийн хамгийн нөлөөтэй хятад модел гэдгийг хэлж байна. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?
Liu: Би хэн бэ? Тэр хэвээрээ л байна. Жагсаалт гэдэг бол ердөө л цэцэрлэгийн хүүхдүүдэд сайн байсных нь төлөө шагнал болгон өгдөг улаан цэцэгнээс өөрцгүй зүйл. Түүнээс гадна би өөрийгөө хамгийн нөлөөтэй хятад модел гэж бодохгүй байна. Гадаадад үнэхээр шаргуу ажилладаг хэсэг хятад охидууд байдаг. Тэд нар ч гэсэн үнэхээр шилдэг.
Numero: Бидний мэдэж байгаагаар та өөрийн карьераа хувцас өмсөж тааруулдаг моделиос эхэлсэн. Таныг амжилтанд хүрэхэд нөлөөлсөн зарим нэг зүйлүүдийг дурдахгүй юу? Танд талархал илэрхийлэхийг маш их хүсдэг хүн байдаг байгаа юу?
Liu: Миний бодлоор жинхэнэ мэргэжлийн хүн байж чадсан хүнд амжилт ирдэг. Би яахын аргагүй Joseph Carle–д талархахыг маш ихээр хүсдэг. Тэр надад анхны зургийн цуглуулгыг даруулах боломжийг өгсөн бас намайг гадаадын агентлагуудад санал болгосон.
Бидний ихэнх нь загвар өмсөнө гэдэг залуухан үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд тайзан дээр гайхалтай хувцаснуудыг харуулахыг хэлнэ гэж боддог. Моделийн хувьд, хүмүүс мэдээсэй гэж хүсдэг тэр бэрхшээлүүдийн талаас бидэнд дурьдаач…
Тэгэхээр, Би урьд нь бусад хүмүүсийн адилаар загвар өмсөгч гэдэг сайхан хувцас өмсөөд хэд алхаад л болоо гэж боддог байсан. Гэвч, би хожим тийм биш гэдгийг нь ойлгосон. Тэр тайзан дээр алхаж байгаа хэдхэн алхаа маш их хичээл зүтгэл шаарддаг. Эхлээд та танилцуулгын албомоо бариад маш олон ярилцлагад орно хүмүүс танд дургүй байж болно. Та магадгүй нар мандахаас өмнө босч, шүршүүрт ороод, нүүрээ будаж, хувцасаа бэлдээд огт танихгүй газарлуу зургаа даруулах гэж очиж болно. Тэр нь ямар нэг орхигдсон эмнэлэг, далан, агуулах, эсвэл гудамж ч байж магадгүй. Эсвэл чи бүтэн сарын турш сэрэмжтэй явах хэрэгтэй байж ч магадгүй. Тэгээд утас дугараад дараагын газарлуу хурдан очиж хувцас өмсөж үзэх хэрэгтэй байна гэж хэлж ч болох юм. Утас хэдийд ч дугарч магадгүй. Тийм үед чи олигтойхон ч унтаж эсвэл юм идэж чадахгүй. Чи тухайн газраа өдөр эсвэл шөнийн цагаар очих шаардлага гарахыг огтхон ч тааж хэлшгүй. Гэхдээ л би энэ ажилдаа дуртай.
Шинэхэн моделууд голдуу нэг метроны буудлаас нөгөөрүү дараагийн ярилцлага эсвэл шалгаруулалтруу эсвэл шоуруу яарч явах хэрэг гардаг. Шоун дээр сайхан хувцастай гарч ирэхийн өмнө тэд маш олон татгалзсан хариу эсэргүүцлийг давах хэрэг гардаг. Та гадаадын загварын долоо хоногуудад энэ бүхнийг даван туулах хүнд байснуу?
Мэдээж. Эхний жилүүдэд би учираа олдоггүй байлаа татгалзсан хариу авч, хувцас тааруулж өмсөх захиалга авахын тулд 5-6 цаг хүлээх хэрэг гарна тэгээд өмсч үзүүлсэнийхээ дараа дахиад л татгалзсан хариу авна, яарч явж байгаад унана, хүнд ханиадтай хэрнээ ажиллах хэрэг гарна гээд л…. Би энэ жилийн Haute Couture долоо хоногт үнэхээр ноцтой идээлсэн шархтай орсон. Гэхдээ энэ бүгд бол сүүлчийн зорилгоруу хөтлөх үйл явц, түүнгүйгээр сайн зорилго тийм ч сайн байхаа больдог.
Би тантай 2 жилийн өмнө Парисийн Haute Couture долоо хоногт уулзаж байснаа санаж байна. Бид хамтдаа суух тэр мөчид та: Бурхан минь баярлалаа, эцэст нь нэг юм хятадаар ярих нь байна гэж хэлж байсан. Тэгээд л ярьж гарсан, тэгэхээр та анх гадаад явахад хэлний их бэрхшээлтэй байсан бололтой. Та энэ бүгдийг яаж даван туулсан бэ?
Үүнийг даван туулах ганц арга бол давтсаар л байх. Чи маш их ярих хэрэгтэй. Чи яаж буруу ярих чинь хамаа байхгүй, харин юу хамаатай вэ гэвэл үргэлжлүүлээд ярьсаар л байх. Биеийн хэл ч гэсэн нөлөөтэй. Хятадад байдаг найз маань надад хэлэхдээ :Лью, миний англи хэл муу гэхдээ би чамайг ойлгож чадаж байна гэхэд нь би: Тэртэй тэргүй энэ гадаадынхан ойлгож байгаа юм чинь энэ тийм ч сүртэй зүйл биш гэсэн.
Чамаас гадаадруу ганцаараа явах зориг яаж гарав аа?
Яахавдээ, энэ бол бүх л моделуудын мөрөөдөл. Хэрвээ түүнийг биелүүлэх боломж гарч ирвэл бүгд л адилхан зүйл хийх байсан.
Мэргэжлийн модель юуг байнга хийж байх хэрэгтэй гэж чи хувьдаа боддог вэ?
Чи үргэлж арьс,үсээ эрүүл байлгаж биеийнхээ хэлбэрийг хадгалж байх хэрэгтэй. Цаг агаарыг битгий буруутга эсвэл цагийн хуваарь, шахцалдсан хүмүүсийг ч тэр. Гомдоллож явахаа болиод юу хийх ёстойгоо хий. Чи бусад загвар өмсөгчдийн зурагнуудаас суралцах хэрэгтэй. Бас зурагчид, загвар зохион бүтээгчид, редакторуудтайгаа сайн ярилцах хэрэгтэй. бусад ажлын адилаар цаг сайн барих хэрэгтэй. Эцэст нь чи өглөө болгон улаан туузыг түрүүлж тасладаг залуу тэргүүлэгч байх хэрэгтэй. Хэрвээ гудамжнаас түрийвч олвол цагдаад өгөхөө мартаж болохгүй.
Чи өглөө болгон 6 цагт босоод 8 гэхэд бэлэн болдог. Тэгээд огтхон ч хоцордоггүй, энэ загварын ертөнцөнд хэвийн үзэгдэл биш тийм үү?
Бүх л мэргэжлийн загвар өмсөгчид ингэдэг.
Karen Elson Хэлэхдээ камерны өмнө гарахаасаа өмнө цулгуй даавуу болоод зурагчины санаагаа түүн дээр гаргахыг хүлээдэг гэсэн. Чиний бодлоор загвар өмсөгч зураглалд ямар үүрэгтэй вэ?
Би өөрийгөө тосон будганд зориулсан зотон даавуу гэж бодохгүй байна. Би өөрийгөө Xuan цаас гэж боддог хятадын уран бичлэгт зориулсан нэг тийм материал. Загвар өмсөнө гэдэг бол нэг төрлийн жүжиглэлт. Ялгаа нь гэвэл бид хэдхэн секундэнд илүү хийсвэрлэлтэйгээр жүжиглэдэгт байгаа юм.
Та Numero’s Хятад хувилбарт сахиусан тэнгэр болон чөтгөрийн дүрийг харуулсан зурагнууд авахуулсан. Та эсрэг дүрүүдийг бүтээхдээ ямар арга хэрэглэдэг вэ?
Байнга сонголттой тулгардаг хэн нэгэнд бол энэ тийм ч хэцүү биш. Би ердөө л өөрийнхөө хоёр дотоод талыг чагнадаг. Гэхдээ уншигчид юу гэж хэлэхийг нь сонсоё, хэрвээ та намайг хангалттай сайн биш байна гэж үзвэл шүүмжилэхээс битгий эргэлзээрэй. Би сайжрах гэж хичээх болно.
Өөрийнхөө энгийн тал болон муу талыг дүрслээч.
Би бүхэлдээ л энгийн. Би ертөнцийг үнэхээр гайхалтай гэж боддог. Магадгүй миний муу тал бол өөрийнхөө муу талыг олж харж чаддаггүй байж болох юм. Яахав, би сүнснээс их айдаг, магадгүй тэр миний сул тал байх…
Чи үдэшлэгт нэлээн дургүй бололтой тийм үү? Энд хэлэхдээ өөрийг чинь загварын шоуны дараа болдог үдэшлэгүүдэд ердөө 10 минут л байдаг гэсэн байна. Яагаад тэр вэ? Чи юм уунгаа үзэсгэлэнтэй моделиуд, дизайнеруудтай юм чалчих дургүй хэрэг үү? Тэдний юу гэж хошигнох нь чамд сонирхолтой биш гэжүү?
Би нэг ёсны гэртээ үлдэх дуртай охин. Ээж маань заримдаа олон хүнтэй газраас холуур бай гэдэг, магадгүй тэрэнд ямар нэг учир байдаг байх…
Би өөрийг чинь New York хотод байр хөлсөлдөг гэж дуулсан. Тэгэхээр чи өөрийгөө New Yorker гэж тодорхойлох уу?
Би Hunan’s Youngzhou хотоос бусад газарт хэзээд гадны хүн хэвээр л байх болно.
Загварын ертөнцөд чиний хамгийн сайн найз хэн бэ? Та нарыг найзлахад юу хүргэсэн бэ?
Би Constance Jablonski гэх байсан. Бид насаар ч тэр туршлагаараа ч тэр адилхан. Бас бид хоёр байнга уулздаг.
Хятадын моделуудийн дунд чиний дуртай дүр төрх байна уу?
Надад ямар ч хятад царай байсан таалагддаг. Энэ яг л Франц эсвэл Итали гал тогооноос хятад хоол сонгохтой адил. Чи гэртээ ирлээ, гэр чинь үргэлж дотно байдаг.
Чиний карьерт хамгийн дурсамжтай зүйл юу вэ?
Estee Lauder-ийн брэндийн төлөөлөгч болох үед. Энэ бүхний эцэст тэд анх удаагаа ази дүр төрхийг сонгосон учираас, бас Victoria’s secret шоунд анх удаагаа алхаж байхад анхны болгоноос хамгийн шилдэг нь байсан.
Загвар өмсөгчидийн карьер их богино байдаг. Тэгэхээр яагаад чи анхнаасаа загвар өмсөгч болсон юм бэ?
Маш олон өндөр охидууд залуу байхдаа энэ ажилд орох санал авдаг. Би огт эсэргүүцээгүй, боломж ирэх үед би зүгээр л модель болчихсон хэрэг.
Чиний ирээдүйн төлөвлөгөө юу вэ?
Би ирээдүйн талаар тийм ч их боддоггүй бас өнгөрснийг ч боддоггүй. Би яг одоо болж байгаа энэ бүхнийг амжуулж байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Хэрвээ би төлөвлөгөө гаргах хэрэгтэй болвол тэр нь бас л загварын салбарт байх болно.
/busgui.net/