Ливийн тэргүүн Жамахири Муаммар Каддафийн бэлэвсэн гэргий Сафия Фаркаш ханийнхаа өнгөрсний 2 жил болсонтой холбогдуулан НҮБ-д хандан нөхрийнхөө болон бусад амь үрэгдсэн төрлүүдийнх нь цогцсыг гэр бүлд нь өгөхөд туслахыг хүсчээ
Ливийн тэргүүн Жамахири Муаммар Каддафийн бэлэвсэн гэргий Сафия Фаркаш ханийнхаа өнгөрсний 2 жил болсонтой холбогдуулан НҮБ-д хандан нөхрийнхөө болон бусад амь үрэгдсэн төрлүүдийнх нь цогцсыг гэр бүлд нь өгөхөд туслахыг хүсчээ. Энэ тухай Каддафийн бэлэвсэн гэргийн захианд өгүүлсэнийг «ОДХ» радио, түүний эгч Фатима Фаркашаар дамжуулан олж авсан юм. Тэрбээр захидалдаа, мөн Африкийн холбоог Каддафи болон түүний хамтран зүтгэгчдийн үхлийн шалтгааныг мөрдөн судлахыг шаарджээ. Түүнээс гадна Сафия Фаркаш хууль сахиулагчдаас Ливид олзлогдсоныхаа дараа тусгаарлагдан, гэр бүл нь түүний хувь заяаны тухай юу ч мэдэхгүй байгаа хүү Саиф аль-Исламтай холбоо барихыг шаардсан байна.
«Ханийнхаа болон хүү, тэдний хамтран зүтгэгчдийн нас барсны хоёр дахь жилийн дурсгалд, миний дуу хоолой, цөллөгөнд байгаа гэргий, эх хүний хувьд дэлхий нийтэд сонсогдох байх гэж найдаж байна» гэж Каддафийн бэлэвсэн гэргий мэдэгджээ.
Түүний зэрэгцээ тэрбээр НҮБ-ын АЗ, НАТО, ЕХ болон түүний гэр бүлийн гишүүдийн үхэлд «шууд болон тэр ч бүү хэл дам хариуцлага» хүлээх хэн бүхнийг буруушаан зэмлэсэн байна.
Ливийн тэргүүн Жамахири Муаммар Каддафи 2011 оны 10 сарын 20-нд Ливийн өмнөдөд орших Сирт хотын төлөө тулалдаанд ялагдсаны дараа зэрлэгээр алагдсан билээ. Каддафийн цуваа НАТО-гийн хүчний агаарын буудлагад өртсөн юм. Сафия Фаркаш түүний нөхөр Муаммар Каддафи, түүний хүү Асад аль-Жусур шархтаж, үүний дараагаар босогчдод тасдан хаяагдсан болохыг дурьджээ.