MBC телевизийн нэгэн нэвтрүүлгээр Солонгосын сайхан бүсгүй шалгаруулах “Мисс Корея” тэмцээнд өөрсдийн хүүхдүүдээ тэргүүний байр эзлүүлэх гэж эцэг, эхчүүд нь 500 сая вон төлж болдог “Арын хаалга”-ны тухай үзүүллээ.
Өөрөөр хэлбэл тухайн оны Солонгос улсын сайхан бүсгүйн титмийг 500 сая , 2-р байрыг 300 сая , 3-р байрыг 100 сая воноор худалдан авч болдог бөгөөд үүний тулд шүүгчдийн бүрэлдэхүүнд байгаа 2 хүнд л мөнгө өгөхөд хангалттай гэж тэмцээнд оролцогч бүсгүйчүүдийн ээжүүд хэлжээ. Мөн сайхан бүсгүйг шалгаруулах тэмцээний шүүгчидтэй холбогдохын тулд энэ саналыг тэдэнд дамжуулагч хүмүүст 10-20 сая хүртэлх воны бэлгийг өгөх шаардлагатай болдог байна.
“Арын хаалга” хэрэглэгч зарим нэгэн шүүгч байсан бөгөөд тэд өөрийн саналаар шүүгчдийн бүрэлдэхүүнээс сайн дураараа гарсан гэж “Мисс Корея ” тэмцээнийг зохион байгуулах холбооноос мэдэгдэж , үнэхээр ийм явдал байсанг хүлээн зөвшөөрсөн нь олон иргэдийн дургүйцлыг хүргээд байна.