Уржигдархан Ертөнцийн гоо бүсгүйн титмийг хүртсэн венесуэл бүсгүй Габриел Ислер нэг сая ам.долларын үнэтэй усны хувцас өмсөж үзүүллээ. Ертөнцийн гоо бүсгүй уралдааныг зохион байгуулах хорооны дарга Пола Шугарт энэ үеэр “Үнэндээ би энэ усны хувцастай сэлж лав чадахгүй ээ” хэмээн инээмсэглэн хэлсэн байна.
Тус усны хувцсанд 900 ширхэг үнэт чулууг шигтгэсэн ажээ.
“Өмсөхөд их эвтэйхэн юм. Ийм тансаг эдийг өмсөж буйдаа баяртай байна” гэж Ертөнцийн гоо бүсгүй өчсөн байна.
Ертөнцийн гоо бүсгүйн уралдаанд 84 улсаас шалгарсан бүсгүйчүүд гоо сайхнаараа өрсөлдсөн юм. Үүнээс 25 настай Габриелэ Ислер тэргүүн мисс-ээр тодорсон.
Р.Гэгээ
new.mn