Хар шар цагаан ер нь хамаагүй бүх л эрчүүдийн харцыг, хайрыг булааж байдаг алдарт модель Синди Кровфорт (Cindy Crawford) 45 настай. Тэрбээр 1966 оны хоёрдугаар сарын 20-нд АНУ-ын Иллиноист төрсөн байна. Тэрбээр саяхан нэгэн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа “Би тамхи татдаггүй, мөн 20 гаруй жил өглөө бүр биеийн тамираар хичээллэж байна. Мөн би ажил хэргийн холбоотой ямар нэг уулзалт, болзоонд хэзээ ч хожигдож байгаагүй. Энэ занг минь миний түншүүд ихэд хүндэтгэдэг юм.” Хэмээн ярьсан байна. 2 хүүхдийн ээж, 45 настай ч одоо ч гоо сайхан хэвээрээ байгаа түүний одоогийн төрхийг гэрэл зурагчин Paul Wetherel-ын авсан зургуудаас сонирхуулж байна.