-Ходоодны хавдар гэж юу вэ. Ямар шинж тэмдгээр илэрдэг юм бэ?
-Ходоодны хавдрын эхэн үедээ ямар ч шинж тэмдэг илэрдэггүй. Дурангийн шинжилгээ хийн эдийн шинжилгээ авч ходоодны хавдрыг бүрэн оношлоно. Ходоодны хавдар нь орчны эд эрхтэнд тухайлбал, нойр булчирхай, улаан хоолой, гэдсэнд тархахаас гадна цусны судсаар дамжиж холын эрхтэн уушги, элэг болон бусад эрхтэнд тархдаг. Мөн тунгалгийн судсаар биеийн бүх хэсэгт байрлах тунгалгийн булчирхайд тархаж болно.
Хэрэв хавдрын эс анх үүссэн газраасаа тасарч өөр эрхтэнд байрлан хавдар үүссэн тохиолдолд шинээр хавдар үүссэн эрхтэнд анхдагч хавдрын эстэй ижил бүтэцтэй эсийн хавдар үүсдэг. Өөрөөр хэлбэл, ходоодны хавдрын эс элгэнд очиж хавдар үүсгэсэн бол элэгний хавдартай хэсэгт ходоодны хавдрын эс тодорхойлогдоно. Ийм үед эмч нар ходоодны хавдрын үсэрхийлэл гэсэн онош тавьдаг. Ингэж шинээр үүссэн хавдрыг элэгний хавдар гэж нэрлэхгүй ба үсэрхийдсэн хавдар гэнэ.
Хавдар судлалын үндэсний төвийн Үндэсний
хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Б.Энхжаргал