Дуучин Филипп Киркоровыг Болгарын хөгжмийн зохиолчдын аяыг хулгайлж дуундаа ашигласан гэж шүүхэд өгчээ. Болгарын Александр Савельев, Димитр Пенев, Иван Пеев, Найден Андреев гэх дөрвөн хөгжмийн зохиолч түүнийг оюуны өмчийг хууль бусаар ашигласан гэж их хэмжээний мөнгө нэхэн зарга үүсгэсэн байна. Хэрэв удахгүй болох шүүх хурлаар энэ хэрэг үнэн гэдэг нь батлагдвал Филипп Киркоров 3-8 жилийн хорих ял сонсож магадгүй гэж эх сурвалж мэдээлжээ.
С.ӨЛЗИЙ