Дөнгөж гэрлэсэн даруйдаа нөхрөө хадан хавцлаас түлхэж, амь насыг нь бүрэлгэсэн сүйт бүсгүйн хэрэг есөн сар сунжирсны эцэст эцэслэн шийдэгдлээ. АНУ-ын Холбооны шүүхийн зүгээс нөхрөө хороосон Жордан Линн Грахамд 30 жил хорих ял оноосон тухай СиЭнЭн мэдээлэв. Өдгөө 22 настай залуухан Грахамын хэрэг өнгөрсөн 12 дугаар сард шүүх хурлаар орсон бөгөөд тухайн үед шүүгчийн зүгээс алуурчин эмэгтэйн үйлдсэн хэргийг хүн амины хоёрдугаар зэрэгт багтааж үзсэн юм. Хэрэг явдлыг тодруулбал есөн сарын өмнө хуримаа хийж, хувь заяаг холбосон залуус Галсьерийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зугаалж яваад эхнэр Жордан нь нөхөр Коди Жонсоныг өндөр хадан хавцлаас түлхэн унагасан аж.
Тобби
http://world.time.mn/content/43433.shtml#sthash.GrJqObjS.dpuf