21 дүгээр зууны Клеопатра-Нэг мөртэй намирсан даашинз, алтлаг чимэглэл, өргөн металл бугуйвч, ээмэг зэрэг нь бүгд Грек, Ромоос гаралтай загварууд юм. Италийн нэрт загварын ордон Blumarine дизайнер Анна Молинари энэ хаврынхаа онгодыг тэдгээр эртний гүрнүүдийн бүсгүйчүүлээс авсан бололтой.
Цэцэг, долгио, угалз, навч, мөчир зэргийг хольсон учир нь ойлгогдохгүй эрээвэр хураавар хээ нь эмэгтэй хүнийг өмнөхөөсөө илүү сэтгэл булаам, сонирхол төрүүлэм харагдуулах болно. Арьсанд наалдахгүй, хөдлөх тоолонд хөвсөлзөх үл ялиг гэрэлтэгч материалтай цамцнууд нь бидний албан төрхөнд сээтэгнүүр өнгө аясыг оруулна. Ажил хэрэгч цамцнуудаа эдгээр зурган дээрх шиг цайвар өнгийн шорттой хослуулж өмсөөрэй. Өнгө зохицох өргөн зүүлт зүүхээ мартуузай.
Гоолингоо