БУЖА. /Prensa Latina/. Нигерийн зүүн хойд нутгийн алслагдсан мужийн сургуулийн хулгайлагдсан 100 сурагч охины хувь заяа тодорхойгүй байна.
Даваа гарагт тус улсын Борно хотын Чибок хотын дотуур байрнаасаа хулгайлагдсан 100 сурагч охиныг нэн даруй, ямар нэг болзолгүйгээр суллахыг НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ уриаллаа.
ЮНИСЕФ лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ “зэвсэгт этгээдүүд сурагчдыг хулгайлсныг буруушаан, гэм зэмгүй хүүхдүүд халдлагын бай болсоор буйд маш их түгшиж байна” гэжээ.
Охидыг Камеруны хилийн ойролцоох ойд лалын босогчдын “Боко Харам” бүлэглэлийнхэн аваачсан байж магадгүй гэж үзэж байна.
“Боко Харам” гэдэг нь тус улсын хауса хэлээр “Өрнөдийн боловсрол хориотой” гэсэн утгайтай.
Мөн лхагва гарагт тус улсын зүүн хойд нутгийн Гвоза дүүрэгт халдлага болж, 18 хүн амь үрэгджээ.
Г.Доржханд montsame