Монголын шилдэг загвар өмсөгчдийг төрүүлэн гаргасан Азийн Модель Агентлаг зуны сургалтаа эхлүүлжээ. Тус агентлаг тусгай программын дагуу дараах хичээлийг явуулдаг.
Тус сургалтаар:
– Тайзны техник, зөв алхаа гишгээ
– Загвар өмсөгчийн имиж бүрдэлт
– Загвар зохион бүтээх сэтгэлгээ хөгжүүлэх сургалт
– Харилцааны соёл, өөрийгөө зөв илэрхийлэх чадвар
– Амжилтанд хүрэх үндэс, цагийн менежмент
– Камерын өмнө чөлөөтэй байж зураг авхуулах урлаг
– Хөгжмийн онол, хэмнэл, сонсгол
– Арьс арчилгаа, нүүр будалт
– Зөв хоололт, эрүүл амьдрах ёсон
– Бүжиг, хөдөлгөөний эвсэл олгох дасгалууд
-Тайзны соёл зэрэг онол, дадлагын хичээлийг мэргэжлийн багш нар заана.
Азийн Модель Агентлаг нь өөрсдийн загварын хувцастай ба зохион байгуулж буй загварын шоу, тоглолт, арга хэмжээнүүдэдээ сургалтанд суралцаж буй ирээдүйтэй шилдэг залуусаа хамруулдаг. Хичээлийг Азийн Модель Агентлагийн захирал Ч.Содтуяа болон олны танил сайхан бүсгүйчүүд удирдан явуулдаг.
Сургалтанд хамрагдах хүсэлтэй охид бүсгүйчүүд, залуучууд та бүхэн МҮОНРТ-ийн баруун жигүүрт байрлах Азийн Модель Агентлагийн байранд ирж бүртгүүлэх боломжтой.
Шинэ сургалт 2014 оны 6 сарын 16-ны 16:00 цагаас эхлэх тул сонирхсон охид залуус бүртгүүлнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг 88083084 дугаарын утсанд холбогдож аваарай.