Ар, өвөр Монголыг доргиосон хөлтэй их хурим найрын эзэд болж өмнөх шуугианаа намдаагүй байхад өрх тусгаарлан өнөөдрийг хүртэл шар хэвлэлийн баатар байсаар ирсэн дуучин С.Сэрчмаа болон түүний нөхөр Баярт нар хэдхэн хоногийн өмнө эргэн нийлж дахин шуугиан дэгдээв. Хэдийгээр хайр сэтгэлээр холбогдсон ч өөр өөрийн хувийн сонирхолын дагуу бие биедээ гомдож тунирхасан хосуудын салалтын шалтгаан нь уран бүтээл байсан гэнэ лээ. Гэсэн ч эхнэрийнхээ дундрашгүй их хүсэл мөрөөдлийг хүлээн зөвшөөрч эргэн ирсэн Баярт тун удахгүй эхнэрээ болон фэнүүдийг нь баярлуулахаар шийдээд байгаа сурагтай. Тэрээр тун удахгүй дуучин гэргийнхээ шинэхэн цомгийг хэвлүүлж өгөхөөс гадна уран бүтээлийн тоглолтыг нь хийлгэх гэж байгаа аж. Урт удаан хугацаанд урлагаасаа чөлөө аваад байсан хайрын дууч маань ч нөхрийнхөө шийдвэрт баярлаж шинэ цомог, тоглолтынхоо бэлтгэл ажилд ханцуй шамлан оржээ.
Н.Хувьзаяа www.secret.mn