“Манай орцны миний багын дуунууд” нэртэй цомгийг хамтран гаргаж багагүй амжилтанд хүрсэн Харанга хамтлагийн гитарчин Ц.Энхманлай, дуучин, нэвтрүүлэгч гээд олон талын авьяастай Д.Цовоо нар эхний сидинийхээ үргэлжлэл болсон “Манай орцны миний багын дуунууд-2” цомгоо гаргажээ.
Тэд олон улсын эмэгтэйчүүдийн баяртай хамтатган үзэгч сонсогчидтойгоо хамт цомгынхоо баярыг хийхээр болсон байна.
Тэртээ 80-аад онд Ц.Энхманлайгийн зохиож байсан Өөдрөг Монгол орон, мөн Сөгнөгрөгийн гол нэртэй танил болсон олон бүтээл багтсан хоёрдахь цомогт Ц.Энхманлайгийн Д.Цовоод зориулан бүтээсэн “Зөвхөн чамайг л” хэмээх дуу багтсан гэнэ.
Уран бүтээлийн алтан портнёр гэсэндээ төрсөн өдөр нь хүртэл нэг өдөр тохиодог эдгээр хоёр авьяастны хоршин дуулахыг сонсох дуртай фенүүд нь “Зөвхөн чамайг л” дуунд л уусч дурлаж байгаа гэсэн шүү.
Б.Сараа