Хүн бүр Колумбын эмэгтэй дугуйчдын талаар ярих болжээ. Гэхдээ тэдний спортын чадвар бус дүрэмт хувцсыг нь гайхаж байна. Улаан, шар, цагаан өнгийн хослол нь энгийн мэт боловч эмэгтэй хүний нууцлаг хэсгийг ил харагдуулсан нь шүүмжлэл дагуулав. Тамирчдыг нүцгэлүүлсэн ийм хувцас хамгийн зохимжгүй харагддаг гэж шүүмжлэгчид үзэж байна.