Хилтон сүлжээ зочид буудлын эзний охин Парис дэлхий нийтийн анхаарлын төвд байхын тулд юу ч хийхээс буцахгүй бололтой.
Реалити-шоу нэвтрүүлэг зохиож, кинонд тоглосон ч гэсэн нэг л явцгүй байсан тул Парис нэг хэсэгтээ олны анхаарлаас түр хөндийрөх шахсан. Гэвч тэрээр дахин хэвлэлийн хуудаснаа гарах аргаа амархан олжээ. Үүний тулд өгзгөн завсраа хавчуулагдсан дотоожоо янзлахад л хангалттай байж.
Парис Хилтон Австралийн Сидней хотноо үүдээ нээсэн нэгэн шөнийн клубт зочлохоор 4-р сарын 1-нд найз залуу, ди-жей Афрожекийнхаа хамт очжээ.
Гэхдээ тэрээр усан онгоц дээрээ зориудаар буруу харж зогсоод, гэрэл зурагчдыг огт анзаараагүй мэт царайлан дотоожоо засч янзалж гарчээ.
Энэ л агшныг анаж байсан гэрэл зурагчид ч чамгүй зураг дарж, улмаар хэвлэлийн хуудаснаа тавьсан нь энэ.
Mass.mn