Хэсэг бүлэг хүмүүст нь таалагдаж хайрыг нь татдаг дуучин Нара хайр дурлалын асуудлаас болж ээжийгээ ихэд
зовоосон гэнэ шүү. Түүний ээж хайртай охин нь хүнтэй суучихвал хүсал мөрөөдөл нь алга болж, амьдрал нь сүйрэх вий дээ гэж битүүхэндээ шаналсаар байгаад бүр өвдөж байсан удаатай аж.
Тиймдээ ч дурлалдаа мансуурсан дуучин бүсгүй ээжийнхээ сэтгэлийг ойлгохгүй байсандаа одоо хүртэл харамсаж явдаг бөгөөд бүтэлгүй дурлал, ямар нэгэн тэнэг залуу гэх мэт “шал дэмий” зүйлээс болж дахин ээжийгээ зовоохыг хүсдэггүй гэнэ.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”