Монголын миссүүд дотроосоо биеэр жижиг ч бэлчээр том гэдгээ харуулсан мисс Ч.Сансармаа АНУ-ын Лос-Анжелос хотод барилгын чиглэлийн бизнес эрхлээд хэдэн жилийн нүүр үзэж байна. Хэсэг хугацаанд Сингапурт фото моделийн чиглэлээр дагган ажиллаж чамгүй амжилтанд хүрсэн Ч.Сансармаа Монголын сайхан бүсгүй тэмцээний алтан эрдэнийн өргөмжлөлийг 1999 онд хүртэж байсан.
Одоогоор холын Америкт эгч хүүгийн хамтаар амьдарч байсан мисс Сансармаа удалгүй төрсөн эгчийгээ татаж аван хамтдаа амьдрах болсон юм байна. Тэгтэл мисс бүсгүйн ээж нь Цэдэвсүрэн нь саяхан АНУ явахаар хоёр удаа виз мэдүүлтэл бүтэлгүйтсэн сурагтай. Сүүлдээ хөгшин надад виз гарахгүй байх юм хэмээн халаглаж мисс охин Сансармаагаа түр хугацаагаар ч болов хүүгийн хамтаар эх орондоо ирэхийг ээж Цэдэвсүрэн нь үүрэгдсэн гэнэ лээ.