Дэлхийн хамгийн романтик 10 зочид буудлын тоонд Их Британи, Мальдив, Грек, Тайланд зэрэг орнуудын буудлууд багтсан аж. Тэргүүн байрт Карибын тэнгисийн өмнөд хэсэгт орших Аруба хэмээх жижигхэн арал дээрх Bucuti & Tara Beach Resort Aruba бичигдэв. Тэндхийн буудалд нэг хоноход дунджаар 400 орчим доллар төлөх хэрэгтэй болно.
Дэлхийн чансааны удаах байранд Их Британийн The Old Rectory Hotel оржээ. Гуравт Австралийн Spicers Vineyards Estate орсон байна.
Шилдэг 10-т Грекийн Anastasis Apartments, Мальдивын Komandoo Maldives Island Resort, Грекийн Lindos Blu, Белиз Улсын Coco Plum Island Resort, Мальдивын Барош арал дээрх Baros Maldives, Тайландын The Place Luxury Boutique Villas, Фижи Улсын Токорики арал дээрх Tokoriki Island Resort зочид буудлууд багтжээ.
Уг чансааг гаргахдаа зочид буудлуудаар үйлчлүүлсэн хүмүүсийн санал сэтгэгдлийг харгалзаж үзсэн аж. Сүүлийн нэг жилийн хугацаанд дэлхийн аялагчдын сайт болох TripAdvisor сайт дээр жуулчдын бичиж үлдээсэн сэтгэгдлийн тоо, тэдгээрийн байдал зэргийг тооцжээ. Хамгийн гол нь дурлалт хосуудын үлдээсэн сэтгэгдлүүдийг харгалзаж үзсэн гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn