Чи бол хэний ч харцыг булаам дур татам сайхан бүсгүй. Бусадтэй эелдэг найрсаг харилцаатай болохоор чиний танилын хүрээ ч өргөн. Тиймдээ ч чи багийн болон арван жилийнхэнтэйгээ одоог хүртэл дотно харилцаатай байдаг.
Багадаа хамт тоглож өссөн найзууд чинь одоо аль хэдийн гэрийн эзэн, айлын гэргий болчихсон. Тэдний дундаас өнөөг хүртэл нөхөрлөлдөө үнэнч, найзынхаа мэндийг байнга мэддэг хэд хэдэн хүмүүс бий. Гэтэл хайртай хүн чинь түүнтэй чамайг хардаад байвал яах уу?
Сөрөг шийдэл: Батаа бол миний багийн сайн найз. Чи үүнийг ойлгох хэрэгтэй. Чи намайг ямар хэцүү сонголт хий гэж байгаагаа мэдэж байна уу? Чи ээжийгээ сонгох уу, аавыгаа сонгох уу? гэж байгаатай л адилхан байна.
Эерэг шийдэл: Батаа бол миний багийн найз. Тэр эхнэртэй бас хүүхэдтэй. Ойрд эхнэртэйгээ муудалцаад хэрхэн эвлэрэх тухай надаас асууж байна. Энэ хоёр ингэж байгаад л буцаад эвлэрчихдэг юм дөө. Хоёулаа Батаад туслая. Чамд минь ямар санаа байна? Гэх зэргээр хайрттайгаа илэн далангуй ярилц. Юуг ч нуух хэрэггүй.
Яагаад ингэх ёстой гэж:
1рт: Тодорхой бус зүйл л сэжиг төрүүлдэг. Хайрт чинь чамайг хардаж байвал чи түүнд Батын талаар хангалттай сайн мэдээлэл өг.
2рт: Хайртыгаа хардах тусам улам ихэрхэж харыг нь дэвэргэх хэрэггүй. Харин ч энэ дараа нь асуудал үүсгэж мэднэ. Чам руу Цэцэгээ ярьдаг л биз дээ, түүнтэй адилхан гэх мэтээр адилтгах хэрэггүй.
3рт: Түүнд хайртайгаа хэлж, чиний хувьд өөрөөс нь өөр жентелмэн хаана ч байхгүй гэдгийг дахин нэг сануулж өг.