МУГЖ Б.Сарантуяа өнөөдрийг хүртэл ганц бие амьдарч байгаагаа “Би хайраас амархан уйддаг болохоор хэн нэгэнтэй удаан амьдарч чаддаггүй” хэмээн тайлбарладаг. Тэгвэл хайр сэтгэлд хатуу ханддаг гавъяат маань гэнэтхэн бодлоо өөрчилсөн нялх амрагтай болжээ.
Үүгээр ч зогсохгүй тэрбээр ойр дотныхондоо шинэ амьдрал зохиох бодолтой яваагаа хуучилсан байна. Мөн түүнийг сүүлийн үед шинэхэн амрагтаа зориулж, өөрийгөө нэлээд өөрчлөх болсон талаар ч бор шувуу нисэх болжээ. Ийнхүү гавъяатыг маань ганц бие ээжийн амьдралаас салгаж, хайр сэтгэлээр тэтгэх болсон залуу нь хэн бэ гэдэг асуулт олон хүнд төрөх нь мэдээж.
Тэгвэл түүний энэ удаагийн сонголт УИХ-ын гишүүн асан “АПУ”-гийн Г.Батхүүгийн том хүү гэх шуум тарах болжээ. Монголын толгой баячуудын тоонд зүй ёсоор ордог энэ эрхэмийн том хүүг Ганхөлөг гэдэг бөгөөд тэрбээр аавыгаа дагаж бага сага мөнгөний ажил хийдэг гэнэ лээ.
Мөн энд тэндэхийн шоу цэнгээнийг барагтай л бол алгасдаггүй аж. Тиймдээ ч охид бүсгүйчүүдийн анхаарлыг нэлээд татдаг тэрбээр ийнхүү гурван хүүхэдтэй, гавъяат бүсгүйтэй хайрын романс үүсгэсэн нь хэр удаан үргэлжлэхийг цаг хугацаа л харуулах биз ээ.
Г.Мөрөн uls.mn