Арван хэдэн жил хамтдаа амьдарч хоёр ихэр хүүхдийн аав, ээж болсон хамтын амьдралаа гэнэт дуусгаж шуугиан тарьсан дуучин Же-Ло хэдхэн хоногийн өмнө шинэ амрагтай болсон нь олонд ил болсон.
Харин дуучин Женнифер Лопезын хуучин нөхөр дуучин Марк Антони Латин Америкийн авьяастан шалгаруулах шоунд экс-эхнэртэйгээ хамтарч ажиллахаас татгалзжээ. Тэд өнгөрсөн сард “Q”Viva!” реалити шоуг зохион байгуулахаар Пуэрто Рико руу хамт явсан билээ. Марк Антонийн татгалзсан шалтгааны эзэн нь Женнифер Лопезын 24 настай бүжигчин амрагтай болсон явдал бололтой. Хэдийгээр тэд шоунд хамтарч ажиллахаар зөвшөөрсний дараа салсан ч төслийн продюсер, зохион байгуулагчаар ажиллахаар тохиролцсон байжээ.
Талархлын баяраар Хавайд залуу амрагтайгаа зугаалж буй гэрэл зургууд нь хэвлэлд нийтлэгдсэн нь Марк Антонийг галзууруулах шахсан нь мэдээж. Женнифер Лопезын амраг Каспер Смарт түүний тайзны бүжигчдийн нэг. Марк Антони хамтран ажиллахаас татгалзсаны дараа тэд утсаар ярьж багагүй маргаан дэгдээгээд авсан бололтой.