“Мөрөөдлийн театр”-ын залуу жүжигчин Батушка буюу Т.Баттулга нэгэнтээ санаа алджээ. Урлагийн сургуулиа төгсөөд “Шинэ үе” продакшнаар овоглож явсан мань эр уран бүтээлээс гадна дуучин Наратай үерхэж, хэсэгтээ л “од” болсон гэдэг.
Ил задгай хувцаслаж, элдэв сенсааци дэгдээж явдаг Нара ч түүнд ухаангүй дурласан тухайгаа ярьж байсан удаатай. Тэгвэл царайлаг найз бүсгүйтэйгээ томоохон арга хэмжээнд уригдаж, бүр Хайнаньд хүртэл хамтдаа амарч явсан Батушка өдгөө орь ганцаар үлджээ. Салах болсон шалтгаанаа ихэд нууцалдаг жүжигчин залуу саяхны нэгэн өдөр энэ талаар ам алдаж орхив.
“Би нэг хэсэг гадаадаар аялж, Нараг ганцаардуулсан тал бий. Гэхдээ хамт амьдарч байсан сайхан мөчүүдээ хэзээ ч мартахгүй. Манай Нара ямар сайхан хоол хийдэг гээч. Одоо бүр хоол хийхээр л Нара минь санагдаад байх юм” гэж сэтгэлээ уудалсан тэрбээр ойрын хугацаанд найз бүсгүйтэй болох талаар бодохгүй гэжээ. Энэ ч утгаараа, мань эр “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчдээс одиноороо яваа нь ганцхан би” гэж хошигноод авсан шүү.
Р.Есүй
URL: http://www.yanaa.mn/yanaa/?p=61214