Катарина Миглиорини хэмээх 20 настай бразил бүсгүй буяны дуудлага худалдаан дээр онгон биеэ худалдахаар шийджээ. Түүнээс олсон орлогыг түүний төрөлх Санта Катарина мужийн ядуу гэр бүлүүдэд зориулан шинэ байшин барихад зарцуулна. Энэхүү төлөвлөж буй арга хэмжээний алхам бүрийн зургийг авч “Онгон охид хайж байна” гэдэг кинонд ашиглах юм. Катаринагийн хэлснээр дуудлага худалдааг тэрээр бизнес хэмээн харж байгаа аж.
Тэрхүү оюутан бүсгүйн үзэж байгаагаар, үүнийг амьдралдаа цорын ганц удаа хийх аваас янхан болохгүй нь тодорхой агаад Катарина хайр дурлалд итгэдэг гэж ярьжээ. Түүний төлөвлөж буй энэхүү ажил нь ихээхэн ач холбогдолтой юм. Тус киноны найруулагч Катаринагийн анхны бэлгийн харьцаанд орохоос өмнө болон түүний дараах сэтгэлийн хөдөлгөөнийг кино зургийн хальсанд буулгахаар төлөвлөж байна.
Энэхүү киноны зураг авалтанд Александр хэмээх нэртэй зандан залуу оролцох юм. Миглиорини бүсгүй өнөөдрийн байдлаар 120 мянган фунт стерлинг авахаар байна. Энэхүү дуудлага худалдаа 10 дугаар сарын 15-нд дуусах аж. Харин Катаринагийн онгон биеийг худалдан авагчтай хийх уулзалтыг биеэ үнэлэх хуулийг тойрон гарах үүднээс Австрали болон АНУ-ын хооронд хийх онгоцны нислэгийн үеэр хийх юм.
Эх сурвалж www.wikimon.mn/content/35657.shtml