Нэгэнт алдарт хүрсэн болоод ч тэр үү, сүүлийн үед уран бүтээлчид “од” болж байх үеийнхээ нууцуудаас дэлгэх нь элбэгшжээ. Тухайлбал, “Камертон” хамтлагийн анхны уран бүтээлүүдийн нэг “18 нас” дууны клипийг одоогийн үзэгчид нь хараад зарим нь инээдээ барьж яддаг. Хөвгүүдийн дөрвөл тэрхүү клипэндээ томдсон пиджакаар гангарсан байдаг.
Гэхдээ тэдгээр гангараа “Камертон”-ы залуусын найзынх нь ахынх байсан гэнэ шүү. Өөрөөр хэлбэл, 1990-ээд оны дунд үед пиджакгүй бяцхан хөвгүүд танил ахад нь олон пиджак байгаад алмайрсан төдийгүй учиргүй баярлаж, уран бүтээлдээ ашигласан байна.
Тэгвэл МУГЖ Б.Сарантуяа “Бороо” дууныхаа клипэд “хүний эд”-ийг мөнхөлжээ. Түүний өмсөж байсан пиджак нь аавынх нь гэнэ. Тэрбээр клипнээсээ өмнө шинэ жилээр аавынхаа ажлын баярт ая дуугаа өргөхдөө тэр пиджакийг анх өмсчээ. Харин аав нь дараа нь Сараад шинэхэн шахам пиджакаа бэлэглэж байсан түүхтэй аж.
SONIN.MN