- Хуурмаг байдлаас татгалз. Анхны болзоондоо жижиг сажиг зүйл дээр худал ярихыг тэвчээрэй. Нас, амьдралын түвшин, эрхэлдэг ажил зэргээ худлаа хэлэхээс татгалзаарай. Хэзээ нэгэн цагт бяцхан хууралт илэрвэл та эвгүй байдалд орж мэднэ шүү!
- Анхны болзоо богино байх тусмаа сайн. Тохилог жижиг кофед суугаад кофе уунгаа бяцхан яриа дэлгэж, түүнийхээ хэн болох талаар бага ч болов мэдэхийг хичээгээрэй. Харин өөрийнхөө тухай бүхий л зүйлийг ярих хэрэггүй.
- Хэрэв интернетээр танилцсан бол оюутан, идэр залуу цагийнхаа зургийг явуулах бус яг одоо үеийнхээ зургийг явуулаарай. Та түүнд залуу сайхан харагдаж, таалагдахыг урьтал болгохыг бүү хичээ.
- Төгс төгөлдөр эр хүний төсөөлөлд хэт автах хэрэггүй. Цагаан морьтой ханхүүгийн төсөөллөө түр орхи. Та түүнийг одоогоор сайн таньж мэдээгүй байгаа шүү дээ.
- Ил задгай хувцаснаас зайлсхий. Час улаан уруул, хэт задгай хувцас нь таны тухай буруу ойлголт төрүүлэх магадлалтай.
- Гүн гүнзгий утгатай зүйл ярих хэрэггүй. Хэт ухаантай харагдахыг хичээх нь ойлгомжгүй байдал үүсгэнэ. Магадгүй таны ярьж буй зүйлийг залуу тань ойлгохгүй байж болох.
- Өөрийн төлөвлөгөө, ирээдүйг төсөөлөн ярих хэрэггүй. Өөрийнхөө тухай дэлгэрэнгүй ярих нь түүний сонирхлыг бууруулна. Эрчүүд оньсого мэт бүсгүйчүүдэд дуртай.
- Анхны болзоо дууссаны дараа “Дараа дахин уулзъя”, “Надруу залгаарай” гэж эхэлж хэлэх нь буруу. Анхны болзоогоо дуусгаад зүгээр л “Баяртай” гээд л явах нь зүйтэй.
Б.Цэнгүүн
www.emegteichuud.mn