Алдарт дуучин Мадоннаг дэлхийн анхны тэрбумтан поп эмэгтэй дуучин болсон талаар Их Британийн хэвлэлүүд мэдээлжээ.
Одоо 54 настай тэрбумтан дэлхийн хөгжмийн зах зээлд өөрийн байр сууриа эзлэхээр 1977 онд Нью-Йорк хотыг халаасны мөнгөтэй л зорьж ирж байсан гэдэг. Тэрбээр урлагийн замд бүжигчнээр хөл тавьж, рок хамтлагт ч дуулж явсан түухтэй.
Мадоннагийн анхны цомог 1983 Оросын тайз дэлгэцийн алтан үеийн жүжигчдийн нэг Валерий Золотухин өөд болжээ. Тус улсын ардын жүжигчин, хуучирдаггүй олон ч кинонд гол дүр бүтээсэн, театрын тайзнаа ч хэдэн үеийн үзэгчдийг урин дуудсаар ирсэн сэтгэл татам уран бүтээлч хорвоог орхив. Тэрбээр улсынхаа төв театрт онд хэвлэгдэн гарч байсан аж.
Түүнээс хойш тэрбээр олон хит дуу гаргаж, олон ч цомог борлуулжээ. Тэрбумтан дуучин нийт 300 сая цомог борлуулж Гиннесийн дээд амжилтын ном”-д нэрээ бичүүлж байсан. Түүний тэрбумтан болох эхлэл нь амжилт, хөдөлмөрийн үр шимээс улбаатай. Өнгөрсөн жил л гэхэд тэрбээр аялан тоглолт, цомог, сингл, нэрийн сүрчгийн брэндээс нийт 650 сая ам.доллар олжээ. Түүний аялан тоглолтыг дэлхий даяар хоёр сая хүн үзсэн гэсэн судалгаа байдаг юм байна.
Б.МАРАЛ
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН ШУУДАН