“Miss World 2006” дэлхийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлж оролцож байсан загвар өмсөгч, мисс Э.Сэлэнгээ. Хэдийгээр тэрээр энэ наадамд амжилттай оролцож чадаагүй ч гэрэл зурагчдын хараанд өртөж, шалдан, нүцгэн зургаа авахуулан багагүй шуугиан дэгдээж байлаа. Хорин мянган ам долларын хөлстэйгээр чармай шалдан зургаа авахуулсан хэмээн ил тод мэдэгдэж байсан энэ мисс бүсгүй өнөөдөр загварын тайзнаас холдсон ч гэсэн олны анхаарлаас хөндийрөөгүй байна.
Монголын миссүүдээс хамгийн зоригтой гэж хэлж болохоор Э.Сэлэнгэ бүсгүй 13 насандаа загварын ертөнцөд хөл тавин багагүй амжилт гаргасан нэгэн. Азийн хатан хаан Г.Оюунгэрэлийг уйлуулан Монголын миссийн титмийг тэргүүн дээрээ залсан энэ бүсгүй гадаадад ажиллаж амьдарч, багагүй хугацаагаар эзэнгүй байж байгаад саяхан нутагтаа иржээ. Мисс бүсгүй загварын ертөнцийн теле суваг “Fashion TV”-гийн зохион байгуулсан “Miss Fashion TV 2007” шалгаруулалтад улсаа төлөөлөн оролцож 21 дүгээр байрт шалгарснаар тус телевизтэй хамтран ажиллах Монгол дахь итгэмжлэгдсэн төлөөлөгч нь болж байсан юм.Тэрбээр Ногоон намын даргаар ажиллаж, УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан Д.Энхбатын хүүтэй хамтын амьдралаа эхлүүлээд байна.