Таалагдсан залуу руугаа харах тоолонд хацар, нүүр чинь халуу шатаад л… Хоолой дээр чинь юм тээглэнэ… Хөгжилтэй явдлын талаар ярих гэтэл таг мартаад л… Ичимхий зан янз янзаар л илэрдэг, гэхдээ яг юунаас болдог юм бол?
Хамаг учир нь чиний ДНК-д байдаг. Бидний нийгмийн хүрээ анхнаасаа ойролцоогоор 100-150 гаруй хүнээс бүтдэг байсан. Энэ бүлэг хүмүүс хамтдаа байгалийн шалгарлыг даван туулах хэрэгтэй болдог байж. Бүлгийнхээ дунд байгаа хүмүүсийг таньдаг байна гэдэг нь бид гадны хүмүүсийг андахгүй болно гэсэн үг. Гадны хүн нь түгшүүр айдсын дохио болдог байв. Тиймээс өөрийгөө хамгаалахын тулд бид биеэ улам хураадаг. Ичимхий болох тусам л янз бүрийн юманд санаа зовж эхэлдэг байна. Гэхдээ үүнийг шийдвэрлэх арга байдаг юм шүү.
1.Болзоонд явахын тулд бид маш их бэлдэх хэрэгтэй болдог. Гэхдээ бэлтгэлээ эергээр эргүүлж чадвал чинии сэтгэл санаа ч мөн өөдрөг байна. Өөрийнхөө сайн талыг цаасан дээр бичиж, нүдэнд ил харагдах газар наагаарай. Ингэснээр болзооныхоо өдөр сэтгэл өөдрөг гэрээс гарах болно.
2.Болзохдоо өөрийнхөө тайван, чөлөөтэй байдаг газрыг сонгоорой. Ичимхий занг дарах хамгийн шилдэг аргуудын нэг шүү. Одоо инээмсэглээд үз дээ. Ингэж инээмсэглэх нь чамайг тайвшруулж өгнө. Тэр ч гэсэн чамтай адил сандарч байгаа гэдгийг мартав аа.
3.Хэн нэгэн болох гэж хичээхийн оронд өөрийнхөөрөө байгаарай. “Би өөрийгөө ичимхий гэж боддог. Гэхдээ бусад хүмүүс ч гэсэн тийм байдаг болов уу гэж би заримдаа боддог” гээд хэлээд үз дээ. Яриагаа эхлэх дажгүй арга байгаа биз. Бас нэг зүйлийг сануулахад ичимхий байна гэдэг чинь гэмт хэрэг биш шүү дээ. Хүн бүр л түрэмгий байсан бол ямар байхыг төсөөлөөд үз дээ. Ичимхий хүмүүс чинь түрэмгий байдлыг зохицуулж өгдөг юм шүү дээ.
4.Ярих юмаа олж ядаад байна уу? Ярианыхаа сэдвийг түүн рүү хандуулаарай. Жишээ нь өмсөж байгаа хувцасных нь талаар асууж болно шүү дээ. Бид бүгдээрээ л “Чиний цамц гоё харагдаж байна!” гэж магтуулах дуртай. Эсвэл цамцыг нь барьж, илж үзээд “Ямар зөөлхөн цамц вэ?” гэж хэлж яагаад болохгүй гэж. Тэр чамд таалагдаж байгааг чинь ойлгох болно.
5.Гүн амьсгаа аваад үз дээ. Зуун зууны турш йогоор хичээллэдэг хүмүүс гүн амьсгаа авах нь хамгийн сайн тайвшруулах арга гэж зөвлөсөөр ирсэн. Түүн рүү залгахаасаа өмнө, асуултад нь хариулахаасаа өмнө гүн амьсгаа аваарай. Ингэсний дараа чи сээтэгнэж болно шүү дээ.
6.Сээтэгнэх гэдэг нь хүн төрөлхтнийг нийлүүлж өгдөг нэг ёсны урлаг. Тогосны сүүл мэт бусдыг өөртөө татах арга шүү дээ. Чи бага зэрэг сээтэгнэн түүнийг өд, тэр ч хариу өдөх гэх мэтээр харилцаа чинь гүнзгийрэх болно. Хэрэв чи хэрхэн сээтэгнэхээ сайн мэдэхгүй байгаа бол дараах аргыг хэрэглээд үзээрэй. Харцаа бага зэрэг доошлуулан хажуу тийш харж, хэдэн секунд байлга. Одоо түүнийгээ хайлтал нь эгц хараарай. Түүний хүүхэн хараа томорч байвал энэ арга хэрэгжиж байгаагийн илрэл. Удаан ширтэхийн тулд түүний нүдний өнгөний талаар бодож болно шүү дээ.