“Кардашьяны гэр бүл” реалити-шоугаар од болсон том бөгстэй, зартай явдалтай бүсгүй Ким Кардашьян хэдхэн өдрийн өмнө Парист иржээ. Тэрээр өөрийнхөө бүтэн таван жилийн амьдралыг телевизээр нэвтрүүлснийхээ төлөө хүртсэн мөнгөөрөө загвар хувцаснууд худалдаж авахаар ирсэн нь энэ юм байна. Гэхдээ энэ удаад Ким Кардашьян нүүрээ огт будаагүй гэнэ.
Гэлээ ч будаггүй Кимийн царай эрчүүдийн анхаарлыг татахаар сайхан байж чадсан гэж Барууны хэвлэлүүд мэдээлж байна.
“Хааяа арьсаа амраах хэрэгтэй шүү дээ. Тиймээс би заримдаа будаггүй явахыг эрхэмлэдэг. Тэгээд ч онгоцноос машинд суухын хооронд будах шаардлага юу байна вэ?” гэж Ким Кардашьян ярьжээ.
Р.Гэгээ