Pride & Prejudice кинонд бүтээсэн Китти Беннетийн дүрээрээ олноо алдаршсан английн залуу жүжигчин Кэри Маллиган өөрийн хуримын ёслол дээрээ усны гутал өмсчээ. Тэрээр өнгөрөгч дөрөвдүгээр сарын 21 буюу хагас сайн өдөр рок дуучин Маркус Мамфордтой гэрлэж, хүний хөлөөс зайдуу газар даруухан хуримласан байна.
Жүжигчин бүсгүйн хуримын ёслол болох үеэр бороо ширүүсэн орж эхэлсэн учир тэрээр тусгайлан захиалгаар оёулсан Прада брэндийн гоёмсог даашинзан дээрээ хослуулахаар авсан чамин бошинзныхоо оронд ягаан өнгийн усны гутлаа өмсөхөөс аргагүйд хүрчээ.
100 орчим зочинтой жижиг хүрээнд даруухан тэмдэглэсэн ч, хуримын ёслолын зочдын дунд чадварлаг жүжигчид Колин Фирт, Сиенаа Миллер болон Жэйк Гилленхал нар багтсан байсан гэнэ. Маллиган, Мамфорд нар нь багадаа захидлаар харилцдаг найзууд байсан бөгөөд улмаар дотно танилцаж, 2011 онд сүй тавьсан аж.
О.Удвал
UNEN.mn